ШИНЭ КОРОНАВИРУС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ❗️❗️❗️❗️❗️❗️❗️
БНХАУ-д бүртгэгдээд буй шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас коронавирус гэж батлаад байна. Коронавирус нь дотроо олон төрөл байдаг хэдий ч зургаан төрөл нь хүнд халдварладаг болохыг тогтоожээ. Харин шинэ төрөл илэрснээр хүнд халдварлагч коронавирусын тоо 7 болж байна.