"Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" аймгийн хөтөлбөрийн хүрээнд 2020 oнд 22 сургуулийн 1-5 р ангийн 7436 хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийх, эмчлэн эрүүлжүүлэх явуулын үйл ажиллагааг 5 сарын 4 ны өдрөөс Номгон, Хүрмэн сумдуудаас эхэлнэ.
Теле хэлбэрээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, сумдыг хамруулан, 2019 онд сургуулиудын дунд Эрүүл шүд эрүүл хүүхэд аяны үйл ажиллагаанд амжилттай оролцсон сургууль, анги хамт олон, анги удирдсан багш нарыг шагнаж урамшуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.