Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд нэгдсэн зорилго, чиглэлтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, сум орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдааг сайжруулах хүрээнд аймгийн Эрүүл мэндийн салбарын 2025-2030 он хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг Эрүүл мэнд форум ТББ-тай хамтран эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, СЭМТ, ӨЭМТ, ЗӨСТ, Говьдент анхны цахиур ОНӨААТҮГ, Итгэлтэй амьдрал төв ОНӨААТҮГ-уудын дарга эрхлэгч нарыг хамруулан чадавхжуулах сургалтыг байгууллаа. Сургалтын үр дүн: Эрүүл мэндийн байгууллагууд стратеги төлөвлөлтийн үндсэн зарчим, аргачлалыг нэгдсэн ойлголттой болж, төлөвлөлтийн суурь мэдлэгийг бататган байгууллагынхаа зорилго, зорилт, үйл ажиллагааг бодитой, хэрэгжихүйц байдлаар төлөвлөх ур чадвараа сайжрууллаа.




