Олон Улсын сувилагчдын өдрийг угтаж үе шаттай олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт:
Сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, сувилагч тусгай мэргэжилтний нийгмийн баталгаа, хууль эрхзүйн орчин, хөдөлмөрийн нөхцөлд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, цаашид шийдвэрлэх боломжийг хэлэлцэн санал солилцлоо.
Орон нутгийн зүгээс “Сувилагч мэргэжилтний цогц чадамж”-ийг үнэлж, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч дэмжин ажиллахаа илэрхийллээ.