ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА, ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН, ОРОН НУТГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР “ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР”, ТЭМБҮҮГ УСТГАЯ" АЯНЫ хүрээнд үйлчилгээ үзүүлэгчдийн санаачилгаар хийгдэж байгаа энэхүү ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ анхан шатны үзлэг, оношилгоо 14 суманд мобайл тоног төхөөрөмж, ДЭМБ-ийн чанар стандартыг хангасан оношлуур, урвалж ашиглан 12083 иргэдийг хамруулаад эрүүл мэндийн тусламж үзүүлээд байна. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай иргэдэд хоёрдугаар шатны үзлэг Сэврэй, Ноён, Баяндалай, Хүрмэн, Цогт-Овоо, Ханхонгор сумдад нийт 3375 иргэдэд ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭРЭГТЭЙЧҮҮД, МЭДРЭЛ, ХҮҮХЭД, ДОТОР, ДОТОР ЭРХТНИЙ ЭХО, БЗДХ-ЫН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО, СЕРОЛОГИ, БАКТЕРИОЛОГИ ЛОБОРАТОРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ чиглэлээр ард иргэдэд 100 ХУВЬ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Цаашид Мандал-Овоо, Булган, Номгон, Баян-Овоо, Манлай сумдад явуулын үзлэг шинжилгээ хийгдэхээр ажиллаж байна.
Энэхүү эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг зохион байгуулахад санхүү болон техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮН АМЫН САН, ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС зохион байгуулахад гар бие оролцон хамтран ажиллаж буй Халдварт өвчин судлалын үндэсний төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Говьсүмбэр, Дундговь аймгийн ЭМГ, НОЁН, Цогтцэций сумын сум дундын эмнэлэг, Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн мэргэжлийн эмч нар, 14 сумын засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн төвүүд, мөн Эрүүл мэндийн газрын хамт олонд гүн талархал илэрхийлье.