Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад, Гашуунсухайт боомтод ЗӨСҮТ, аймгийн ЭМГ, ЗӨСТ, Цогтцэций СДЭ, Булган СЭМТ, Баян-Овоо СЭМТ, Ханбогд СДЭ, Хайрхан багийн эмнэлэг, УУ компанийн эмч гээд нийт 24 эмч, мэргэжилтнүүдийн баг тээврийн жолооч, үйлчилгээний ажилчдыг PCR шинжилгээнд хамруулхаар ажиллаж байна. Одоогоор богинын тээврийн 6230 жолооч, үйлчилгээний газрууд, төрийн албан хаагч, УУ компаний ажилчид гээд 410 хүн, уртын тээврийн 2621 жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байна.