ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : |
[2023 оны 03 дугаар сарын 06]
|
Тендер шалгаруулалтын нэр: |
[Өмнөговь аймгийн сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах]
|
Тендер шалгаруулалтын дугаар: |
[ӨМАЭМГ/202303001] |
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Өмнөговь аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2023-2024 онд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, олон найрлагат бичил тэжээл, жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгсэл болон урвалж оношлуурыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:
Багц -1. Мэдээгүйжүүлэх бэлдмэл, өвдөлт намдаах, халуун бууруулах эм
Багц -2: Уналт, таталтын эсрэг эм, сэтгэц нөлөөт эмүүд, тархины цусан хангамж сайжруулах, дааврын бэлдмэлүүд
Багц -3: Халдварын эсрэг бэлдмэл, Вирусийн эсрэг бэлдмэл, антибиотекууд
Багц -4: Жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгсэл, умай агшаах эмийн бэлдмэл
Багц -5: Бичил тэжээл ( 6-23 сартай хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхэд уулгах витамин+ эрдэс)
Багц -6: Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх эм, Харшлын ба анафилаксийн эсрэг эм
Багц -7: Дотоодын үйлдвэрийн бэлдмэлүүд (Цусны бэлдмэл,сийвэн орлох эм, давс, ус, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх эм)
Багц -8: Дотоодын үйлдвэрийн эм бэлдмэлүүд
Багц -9: Зүрх судасны өвчинд хэрэглэх эм
Багц -10: Дотрын өвчинд хэрэглэх эм
Багц -11: Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл (уян зүү)
Багц -12: Халдваргүйтгэл ба үжлийн эсрэг бодис
Багц -13: Дотоодод үйлдвэрлэдэг Халдваргүйтгэл ба үжлийн эсрэг бодис
Багц -14: Эмнэлгийн жижиг багаж хэрэгсэл
Багц -15: Тариур, зүү
Багц-16: Оёдлын материал
Багц-17: Түргэвчилсэн урвалж оношлуур, багажит урвалж оношлуур
Багц -18: Багажит шинжилгээний урвалж оношлуур (Биохими)
Багц-19: Шүдний эмчилгээний эм хэрэгсэл
Багц-20: Уламжлалт эмчилгээний эм, тан, үрэл эм
Багц -21: Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл (катетр гуурс)
Багц -22: Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл (бээлий дуслын систем)
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:
Багц -7: Дотоодын үйлдвэрийн бэлдмэлүүд (Цусны бэлдмэл,сийвэн орлох эм, давс, ус, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх эм)
Багц -8: Дотоодын үйлдвэрийн эм бэлдмэлүүд
Багц -13: Дотоодод үйлдвэрлэдэг Халдваргүйтгэл ба үжлийн эсрэг бодис
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба багц тус бүрд, төсөвт өртгийн 0,5% -тай тэнцүү төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 16 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Мэндбаяр утас: 70532507