Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 43 ААН, албан байгууллагын албан хаагч, үйлчлүүлж буй ард иргэдэд 6140 маск тарааж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Ард иргэд та бүхэн олон нийтийн газар, ААН, албан байгууллагаар үйлчлүүлэхдээ маск зүүж амьсгалын замын халдварт өвчнөөс хамгаалаарай.