2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрийн байгууллагын 802 албан хаагчдын дунд тандалтын журмаар Коронавирусын халдварын PCR шинжилгээ хийх ажлыг амжилттай зохион байгуулж, хариу 100 хувь сөрөг гарлаа. Тус ажлыг ЭМГ-аас зохион байгуулж, сорьц цуглуулах ажлыг БОЭТ, Шимбилэг, Өнө-Орших, Энхийн хүслэн ӨЭМТөвүүдийн хөдөлгөөнт 4 баг гарч аймгийн төвийн байгууллагууд дээр очиж 778 хүнээс, Цогтцэций сумаас 24 нийт 802 хүнээс шинжилгээг авлаа. Шинжилгээ Гашуун сухайтад байрлаж байгаа ЗӨСҮТөвийн авто лабораторид хийгдлээ.
![](/images/resource/f1bb7a8734851e0308ca64e9f8c57060.jpg)
![]( /images/resource/7594d7fdf6cf2a63d549d697daa724d1.jpg)
![](/images/resource/288ecc4d59d67e69fb2d7d6501132798.jpg)