"Төрийн бүтээмжийн сэргэлт - Цахим эрүүл мэнд" сэдэвт сургалтыг өнөөдөр Өмнөговь аймагт зохион байгуулж байна. Сургалтад бүх шатны эрүүл мэндийн салбарт ажиллаж буй удирдах ажилтан, эмч, мэргэжилтэн нийт 356 хүн хамрагдлаа.
Үндэсний хэмжээнд зохион байгуулж буй сургалтын зорилго нь Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад танилцуулахад чиглэгдэж байна.