Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь 2 үе шаттай явагддаг.
1-р үе шат: Эрүүл мэндийн байгууллага байгуулах “Төсөл” бичиж ирүүлэх, хүсэлт
- Албан хүсэлт / Холбогдох хүний нэр утас, мэйл хаяг/
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 тоот тушаалын дагуу төсөл бичиж ирүүлэх
2-р шат: Эрүүл мэндийн байгууллага байгууллагын “Баримт бичиг” бүрдүүлж ирүүлэх Үүнд:
- Тусгай зөвшөөрөл хүссэн албан хүсэлт
- Үүсгэн байгуулагчийн шийдвэр
- Компаний дүрэм
- Эрүүл мэндийн байгууллагын дүрэм, үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадал, тооцоо;
- Санхүүгийн тооцоо
- Эмнэлгийн барилга байгууламжийн схем зураг
- Эмнэлгийн танилцуулга, эмнэлгийн гадна байдлын зураг
- Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн танилцуулга
- Байгууллагын дотоод журам
- Үүсгэн байгуулагчийн мэдээлэл ЭМС-ын 2013 оны 145 тоот тушаалын 1-р, ажиллагсдын судалгааг 2-р, гадаадын эрүүл мэндийн ажилтны мэдээллийг 3-р хүснэгтийн дагуу гаргах
- Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хуулбар, сургууль төгссөн болон мэргэшлийн үнэмлэх, дипломын хуулбар
- Ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт
- Бүтэц, үйл ажиллагааны стандарт, удирдамжуудын жагсаалт
- Үзүүлэх тусламж түүний үнийн тариф
- Тэмдэгтийн хураамж Төрийн банкны 100111600941 татварын дансанд тушаах / эмнэлгийн нэр, тусгай зөвшөөрөл авах гэсэн утга бичих. Эмнэлэг бол 400,000 төгрөг, эмийн сан бол 110,000 төгрөг/ Байгууллагын РД9047751
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ
Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад дараах баримт бичиг бүрдүүлнэ.
- Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн албан хүсэлт
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь;
- Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эмч, мэргэжилтний лиценз дипломын хуулбар/
- Тусгай зөвшөөрлийн хугацаанл хийсэн ажлын тайлан; / Үйл ажиллагаа, татварын, нийгмийн даатгалын/
- Санхүүгийн тайлан
- Комиссоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилт
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт / Төрийн банкны 100111600941 татварын дансанд тушаах / эмнэлгийн нэр, тусгай зөвшөөрөл сунгах гэсэн утга бичих. Эмнэлэг бол 120,000 төгрөг, эмийн сан бол 110,000 төгрөг/ Байгууллагын РД9047751
Тусгай зөвшөөрөлтнй холбоотой мэдээллийг Б. Мидэсүрэн -ЭМГ ХШҮМХ -н дарга 86642980 утасаар лавлах ба хүсэлт материалыг ЭМГ-н бичиг хэргээр дамжуулан өгнө.