Улаанбурхан өвчин улсын хэмжээнд 2025 оны 2 дугаар сард бүртгэгдсэнээс хойш нийт 14 мянган тохиолдол бүртгэгдсэний 60 хувь нь 10-15 насныхан байна. Тиймээс энэ насны хүүхдэд нэмэлтээр дархлаажуулалт хийж өвдөх хүндрэхээс сэргийлэх шаардлагатай байна.
НЭМЭЛТ дархлаажуулалтаас хоцорсон бол сум өрхийн эрүүл мэндийн төвд хандан яаралтай вакцинаа хийлгээрэй.
Хайртай үрсээ халдвараас хамгаалъя!


