Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн дэмжлэгээр Бүгд Найрамдах Солонгос улсын Чонжү хотын Дизайн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмч, сувилагч нарын төлөөллийг богино хугацааны эмнэлзүйн сургалтад хамруулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.