Улсын онцгой комиссын шиидвэрээр шинэ коронавирүс халдварын үед ажиглан тусгаарлах шаардлагатай иргэдийг Даланзадгад сумын хэмжээнд Политехникийн коллеж, 17 зочид буудалд байрлуулахаар бэлэн байдлыг хангуулан ажиллаж байгаа билээ. 2020 оны 03 сарын 26-нд ЭМГ, ЗӨСТ хамтран ажиглан тусгаарлах байранд ажиллах үйлчилгээний ажилчид, тогооч, буудлуудын удирдлага нийт 51 хүнд 3 хэсэг болгон сургалтыг амжилттай зохион байгууллаа.