Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өмнөговь аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын албан хаагчидтай уулзалт зохион байгуулан салбарын баримталж буй бодлого чиглэлийг танилцуулж, албан хаагчдын санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцлоо.




