ДЭМБайгууллага, БНСУ-ын санхүүгийн дэмжлэгээр 2015-2016 онд Монгол улсад анх удаа Өмнөговь аймаг нь хөдөлгөөнт жижиг оврын зөөврийн /ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, автомат даралт хэмжигч, өндөр жин хэмжигч, сахар холестрол хэмжигч,notebook, 6 төрлийн түргэвчилсэн оношлуур/ оношилгооны аппаратуудаар малчин болон эмнэлэгт ирэх боломжгүй /хөгжлийн бэрхшээлтэй, ахмад, алслагдсан/ иргэдийг гэрт очиж оношилох зорилготой KOFIN төслийг хэрэгжүүлж, цаашлаад бүх аймгуудад хэрэгжсэн билээ.
Тухайн үед 3 суманд төсөл хэрэгжүүлсэн бол 2018 онд Австралын ЗГазрын хөрөнгө оруулалтаар 2 сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 9 сумын санхүүжилтийг шийдэж, өнөөдөр сүүлийн 4 суманд ханган нийлүүлэлт хийгдэн, ашиглалтын сургалт хийж манай аймаг 14 сумаа уг шинэ техинологоор бүрэн хангалаа. Энэ сардаа багтаан ӨЭМТөвүүдийг хангана.