Эрүүл мэндийн салбарын спортын наадам жил бүр “Хамгийн чухал нь эрүүл мэнд” урианы дор зохион байгуулагддаг. Энэ удаа спортын 6 төрлөөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр хувийн хэвшлийн байгууллагын 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд нийлбэр дүнгээр:
ТЭРГҮҮН БАЙРАНД: Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн НЭГДҮГЭЭР баг
ДЭД БАЙРАНД: Баруун бүсийн сумдын эрүүл мэндийн баг /Ноён, Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Булган/
ГУТГААР БАЙРАНД: Зүүн бүсийн сумдын эрүүл мэндийн баг /Манлай, Ханхонгор, Ханбогд, Цогт-Овоо, Мандал-Овоо/ орлоо. Нийт баг тамирчдадаа амжилттай оролцсонд баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.
Амжилттай зохион байгуулсан Цогтцэций, Номгон, Баян-Овоо, Хүрмэн сумын ЭМТ-үүд, Шимбилэг, Энхийн хүслэн, Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвүүдэд талархал илэрхийлье