Өмнөговь аймгийн Засаг даргын А/14 захирамжийн хүрээнд Даланзадгад сумын 10 цэцэрлэгийн 118 багш,зорилтот бүлгийн 56 хүүхдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, томуугийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрууллаа. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалах бөгөөд томуугаар өвчилсний дараа хүндрэх, бусдад халдаах эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм.