Аймгийн засаг даргын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн а/1486 тоот захирамжаар Шивээхүрэн хилийн боомтын ногоон бүсэд цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, халдвар хамгаалалын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд болон тусгайлсан чиг үүргийн 13 ажилтан алба хаагч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хилийн боомтын 6 төрийн байгууллага, Морин загийн суурьшлийн бүс, ногоон бүс гэж тодорхойлсон хэсгүүдэд гарах орох 6 пост, Тээврийн 4 кампани, хүнсний 3 дэлгүүр, Уул уурхайн 5 компани, Тэсэлгээний 1 компани-д үнэлгээний 4 төрлийн асуумжаар үнэлгээ хийж байна.