"Өрх гэр бүлийг дэмжих жил"- ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, ахмад настан, хэвтрийн өвчтөнүүдэд гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, мөн тэдний гэр бүлийнхэнд асаргаа сувилгааны зарчмуудаас эзэмшүүлж, амьдрах чадамж, эрүүл мэндийн түвшинг сайжруулан, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилгоор "Эрүүл иргэнээс-Эрүүл гэр бүл" аяныг 5 дугаар сараас, 5 сарын хугацаатайгаар эхлүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд орон нутгийн санхүүжилтээр АЗДТГ, ЭМГ, Рехтус ХХК хамтран иргэдэд гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэрэгслүүдээр анхан шатны 18 ЭМБ-ыг хангалаа. 14 сумын эмнэлэгт 4 багц, 4 өрхийн эмнэлэгт 5 багцийг олгож, мөн гэрийн сувилгаанд ашиглагдах ариун цэврийн хэрэглэл, нэг удаагийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, шатахууны дэмжлэг үзүүлснээр 7000 зорилтот иргэдэд гэрээр тусламж үйлчилгээг хүргэх юм.