Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн бодлогын хэлтсийн санаачилгаар аймгийн ахмадын хороо, Даланзадгад сумын ахмадын зөвлөлтэй хамтран “Иргэн төвтэй үйлчилгээ–Инээмсэглэл эерэг хандлага“ жилийн хүрээнд ахмад настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, биеийг нь тэтгэн чийрэгжүүлэх, урт наслуулах зорилгоор “Жавхлант хэмнэл” дасгалын жороор Даланзадгад сумын 8 багийн ахмадуудын дунд зохион байгуулсан тэмцээн 2019 оны 4 дүгээр сарын 08 –нд Спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд 180 ахмадууд хамрагдлаа. Тэмцээнд:
- “ТЭРГҮҮН” байрыг А. Лхагва ахлагчтай 3-р багийн ахмад тамирчид,
- “ДЭД” байрыг Б.Оюунбилэг ахлагчтай 2-р багийн ахмад тамирчид,
- “ГУТГААР” байрыг Т.Наранцэцэг ахлагчтай 6-р багийн ахмад тамирчид тус тус эзэллээ.